Түүнийг ихэнхи хүмүүс Bruno mars нэрээр нь мэдэх ба жинхэнэ нэрийг нь Peter GeneHernandez гэдэг.
Тэрээр 1985 оны 10 сарын 8-ны өдөр төрсөн.
За тэгээд түүний сүүлд гаргасан When I was your man дууны үгийн монгол орчуулгыг хүргэе.
Өнөөх л бидний ор хэвээрээ мөртлөө
Өнөөдөр арай л томорчихсон мэт санагдана
Өнөөх л бидний дуу радиогоор эгшиглэвч
Өөр, цаанаа л нэг өөр сонсогдоно
Намайг зөвхөн шархлуулж одсон бүсгүйн тухай
Найзууд минь байнга ярьж зовоох юм
Нэрийг чинь сонсох бүрийд
Зүрх минь хэсэг хэсгээрээ өмрөх шиг сонсогдох юм

Дахилт: Тэр үед энэ бүхнийг ухааралгүй
Дэндүү гэнэн, дэндүү тэнэг явжээ би
Цэцгийн баглаа бэлэглэж,
Чинийхээ гараас би хөтөлдөг л байж
Чамтайгаа хамт байх боломж нь надад байхад
Цаг мөч бүрээ чамд зориулдаг л байж
Үнэндээ чи минь бүжиглэхийг л хүсдэг байсан
Үдэшлэг бүрт чамайгаа дагуулж очдог л байж
Хайрт минь одоо хүссэнээрээ бүжиглэж байна
Харин тэр надтай биш, өөр залуутай бүжиглэж байна

Өөдгүй, хувиа хичээсэн, бас бардам зан минь
Өөртөө итгэлтэй бүсгүй чамайг надаас явахад хүргэжээ
Нүглээ наминчлах боломж надад өмнө нь хэзээ ч олдоогүй
Нүдээ аних бүрийд энэ бүхэн толгойд минь эргэлдэнэ
Өөртөө итгэлтэй бүсгүй чамайг надаас явахад хүргэжээ
Нүглээ наминчлах боломж надад өмнө нь хэзээ ч олдоогүй
Нүдээ аних бүрийд энэ бүхэн толгойд минь эргэлдэнэ
Дахилт: ---
Хичнээн их өвдөж байгаа ч
Гэм буруугаа түрүүлж хүлээх нь би болъё
Хийсэн зүйлийнхээ төлөө уучлал гуйхад
Хэтэрхий оройтсон гэсэн ч
Хэлэхийг хүссэн хэдхэн үгийг минь сонсооч
Тэр залуу чамд
Цэцгийн баглаа бэлэглээд
Чиний минь гараас хөтөлдөг гэж найдъя
Чамтай хамт байх боломж нь түүнд байхад
Цаг мөч бүрээ чамд зориулдаг л гэж найдъя
Үнэндээ бүжиглэхийг ямар их хүсдэг байсныг чинь санаж байна аа
Үдэшлэг бүрээр чамайг дагуулж явдаг гэж найдъя
Чинийх байхдаа миний хийж чадаагүй бүхнийг
Чинийх болсон тэр залуу одоо хийж байгаа гэж итгэе

0 comments :
Post a Comment