Хайрынхаа дэргэд өглөө бүр сэрэхийг хүснэ
Халуун кофе оронд минь тэр бас авч ирнээ
Хахир хүйтэн цаг ирсэн ч цэцгэс дэлгэрнээ
Халуун зунаар цас будруулж бас сэрүүцүүлнээ
Хайралсан болохоор хайрлагдсан болохоор
Хайр булаам төрхтэй өөртөө итгэлтэй
Уучилсан болохоор уучлагдсан болохоор
Үзэгслэн гоо минь дэлгэрнээ
дахилт
Миний дээр одод түгнээ замыг минь гэрэлтүүлнээ
Ирээдүйгээ бүтээнээ бүгдийг өөрөөс эхлнээ
Яарсаар орой болгон би гэрлүүгээ гүйнээ
Ядарсан сэтгэл минь аз жаргалаар дүүрнээ
Ялдамхан үр минь тэвэрч хацар дээр үнснээ
Ямагт гайхалтай түүхийг бид хамтдаа бичнээ
Хайралсан болохоор хайрлагдсан болохоор
Хайр булаам төрхтэй өөртөө итгэлтэй
Уучилсан болохоор уучлагдсан болохоор
Үзэгслэн гоо минь дэлгэрнээ
дахилт
Миний дээр одод түгнээ замыг минь гэрэлтүүлнээ
Ирээдүйгээ бүтээнээ бүгдийг өөрөөс эхлнээ
Аз жаргал өөд 2х
Амьдрал дунд итгэлтэй алхалнаа
дахилт
Миний дээр одод түгнээ замыг минь гэрэлтүүлнээ
Ирээдүйгээ бүтээнээ бүгдийг өөрөөс эхлнээ 2х
0 comments :
Post a Comment