Pages

12.19.2013

Rokit Bay Зоорь дууны үг (lyrics)

Rokit Bay ЗООРЬ  OST
 За аймшгийн өгүүллэг уншдаг хүмүүс зоорь хэмээх өгүүллэгийг андахгүй билээ. Тэгвэл саяхан кино нь гарсан юм.  Энэ дууг бидний сайн мэдэх рэппэр, дуучин Rokit Bay дуулсан юм.  Ингээд Зоорь киноны дууны үгийг хүргий.





Хөлийн чимээ надад сонсогдож байна 
Түжигнэх чимээ шал донсолгож байна
Хүүхний шингэн хоолой надад сонсогдож байна
Хүүхдийн гүйх чимээ шал донсолгож байна
Байшинд минь хэн нэгэн ирсэн бололтой
Байшингийн шинэ эзэн ирсэн бололтой
Эхнэр хүүхэдтэйгээ ирсэн бололтой
Гэсэн бодолтой би хэвтэж байна а
Ааяа түүний хаяг Улаанбаатарын хамгийн өндөр 70н давхар
Хивсэн доогуур нь тамын хаалга би онгойлгохыг хүснэ шалан дотор
Эртээ урдын цагт энчээ муу юм болж мэстэй хүний гарт бусдын хүүрийг олж
Болохгүй зүйл хийсэн гэр бүлийг нэг шалган хөргөгч дотор нь байсан цустай нүүрийг олж
Гал буруутныг бүчиж авчээ
Чөтгөр нуранган дээр бүжиж гарчээ
Ядуугийн зовлон энэ гэр бүлийн сохолчихжээ
Адгуус шиг араншин бүрхэж авчээ

Зоорь шөнө дундуур намайг цоо ширтэх нь
Зоорь зочидын цус нөжөөр хиртэх нь 
Зоорь аймшигт түүхтэй энэ байшингийн 
Зоорь харагдвал битгий нээ оролгүй тоорь
Амсар нь улаанаар будагдсан байна 
Хэн нэгний цогцсонд булагдсан байна 

Амсарын дээшээ шоронгоос чөлөөл
Амьгүй болох бусдыгаа төлөөлж

Зоорь шөнө дундуур намайг цоо ширтэх нь
Зоорь зочидын цус нөжөөр хиртэх нь 
Зоорь аймшигт түүхтэй энэ байшингийн 
Зоорь харагдвал битгий нээ оролгүй тоорь
Амсар нь улаанаар будагдсан байна 
Хэн нэгний цогцсонд булагдсан байна


No comments:

Post a Comment